Улиастайн уулзвар хүртэлх дугуй замын асфальтбетон хучилтын ажил бүрэн дуусчээ

Улиастайн уулзвар хүртэлх дугуй замын асфальтбетон хучилтын ажил бүрэн дуусчээ

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа ажээ. Тодруулбал, тус дугуйн замын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ бүрэн дуусчээ. Харин хөвөө нягтруулалт, далан засвар 5,6 км замд хийгдэж байгаа юм байна. 

Сонирхуулахад, Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам нь одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийж байна.