ШШГЕГ: Шүүгчдийг цагдан хориогүй

ШШГЕГ: Шүүгчдийг цагдан хориогүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.27/ бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Гэтэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчийг АТГ-аас саатуулсан талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар АТГ “Тодорхой мэдээллийг прокурорын байгууллагаас тодруулсан нь дээр байх. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэж байгаа бол ШШГЕГ "Одоогоор хэн нэгэн шүүгчийг цагдан хорьсон зүйл байхгүй" гэжээ.

________________________________________

Дашрамд дуулгахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дараах 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байгаа билээ.

1.Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

2.Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

3.Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;

4.Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

5.Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;

6.Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;

7.Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

8.Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

9.Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

10.Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;

11.П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;

12.С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;

13.Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

14.Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

15.С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

16.Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

17.П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч