ВИДЕО: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд лоозон барьж, уур бухимдлаа илэрхийлжээ

ВИДЕО: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэд лоозон барьж, уур бухимдлаа илэрхийлжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус транзит нислэгээр зургаан улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 зэрэг улсуудаас иргэд эх орондоо ирсэн юм.

Харин иргэд ирж байх явцдаа онгоцонд уриа лоозон барин хашгирч, иргэддээ хилээ нээхийг шаардан бухимджээ. Мөн  зарим нь “гадаадад олон сар гацсан иргэдийн байдал хүндэрсэн, бид вирус биш, хилээ хурдан нээ” хэмээн уйлж байв.

Тус иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн юм.