АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр хуралдана

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр хуралдана

УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам /АН/ 11 суудал авч ялагдал хүлээсэн. Улмаар тус намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ нар үүрэгт ажлаа, тус намын дүрэм ёсоор өгөөд байгаа билээ. 

Харин саяхан хуралдсан тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хуралдаанаар АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилсон билээ. Харин тус хурлын үеэр дараагийн ҮБХ-ны хуралдааныг цахимаар биш, зааланд хуралдах санал гаргаж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр 17 цагт АН-ын ҮБХ-ны XVII хурал МҮЭСТО-нд болохоор зарлагдсан байна. Энэ удаагийн хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж, АН-ын Их хурлын товыг хэлэлцэж батлах ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө