Ирэх долоо хоногт огцом дулаарч +22-24 градуст хүрэх төлөвтэй байна

Ирэх долоо хоногт огцом дулаарч +22-24 градуст хүрэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

Ирэх 7 хоногийн пүрэв, баасан, бямба гаригт говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар огцом дулаарч өдөртөө +22+24 градуст хүрэх бол төвийн аймгуудын нутгаар +18+20 градус, баруун болон хангайн аймгуудын нутгаар +10+14 орчим градуст хүрч дулаарах төлөвтэй байна.