Дональд Трамп Хятадын программ хангамжийн компаниудын эсрэг арга хэмжээ авна гэв

Дональд Трамп Хятадын программ хангамжийн компаниудын эсрэг арга хэмжээ авна гэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятадын программ хангамжийн компаниудын эсрэг АНУ арга хэмжээ авахаар ажиллаж буйг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрээр “Сошиал сүлжээний TikTok аппликэйшн хэрэглэгчийн мэдээллийг Хятадын Коммунист Намд дамжуулдаг. Тиймээс Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэт Хятадын программ хангамжийн компаниудын эсрэг арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байгаа” гэжээ.

Баасан гарагт Дональд Трамп TikTok үйлчилгээг АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хориглохоор төлөвлөж байгаагаа зарласан билээ. АНУ-д TikTok аппликэйшнг 80 сая гаруй хүн ашигладаг гэсэн судалгаа байдаг. Иймээс томоохон хэрэглэгчдийн зах зээлээ алдахгүйн тулд TikTok-ийн АНУ дахь салбарыг Америкийн компани руу шилжүүлэх хувилбар яригдаж эхэлжээ. Одоогоор хэд хэдэн компани TikTok-ийг худалдаж авахаар сонирхож байгаагийн дотор Майкрософт ч багтсан байна.

Эх сурвалж:NYPost