Найз залуутайгаа уулзахаар гарсан бүсгүй 12 давхраас унаж нас баржээ

Найз залуутайгаа уулзахаар гарсан бүсгүй 12 давхраас унаж нас баржээ

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас олон иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс гадна нэгэн ноцтой хэрэг гарсан нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 25 орчим настай эмэгтэй 12 давхраас унаж амь эрсэдсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй найз залуугийнхаа гэрт байжээ.

ТАЛИЙГААЧ БҮСГҮЙН НАЙЗ ЗАЛУУГ БАРИВЧИЛСАН ГЭВ

Хэрэг гарсан шөнө 23 цагийн орчим талийгаач бүсгүй гэр рүүгээ утасдан “Одоо гарч байна. Тосоод аваарай” хэмээн хэлжээ. Гэвч гэрийнхэнтэйгээ утсаар ярьснаас хойш ердөө таван минутын дараа бүсгүйг 12 давхраас унаж буй бичлэгийг ойролцоох байрны хяналтын камераас олсон гэнэ.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр хэрэг гарсан газар түүний найз залуу нь байсан бөгөөд түүнийг баривчлан, шалгаж байгаа гэв. Бүсгүй гэрээсээ гарахдаа аав, ээждээ найз залуутайгаа уулзахаар гарч байгаагаа хэлж, орой харихдаа "Тосож аваарай" гэсэн ч ийнхүү харамсалтай хэрэг болжээ. Цагдаагийн газраас уг хэргийг шалгаж байна гэв.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө