Ховд аймагт алга болсон 17 настай хүү алга болдог оройноо хэд хэдэн хяналтын камерт бичигджээ

Ховд аймагт алга болсон 17 настай хүү алга болдог оройноо хэд хэдэн хяналтын камерт бичигджээ

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны  тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа арав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл хүү алга болсон оройноо хэд хэдэн хяналтын камерт бичигдсэн байгаа талаар Ховд.мн мэдээлжээ. Тодруулбал,  А.Бямбажаргал нь гэрээсээ найзуудын хамт гарч байгаа нь, “Ганданпунцаг Чойлон” хийд тал руу чиглээд гүйж байгаа нь бичигдсэн байгаа юм. ​Иймд оршин суугаа газраасаа алга болсон иргэний талаар ач холбогдол бүхий мэдээллийг Цагдаагийн байгууллагын 7043102, 88849756 дугаарын утсанд яаралтай мэдээлэхийг Цагдаагийн байгууллагаас уриалжээ. 

Эх сурвалж: Ховд.мн