Эрдэнэт хотод зам тээврийн ноцтой осол гарчээ

Эрдэнэт хотод зам тээврийн ноцтой осол гарчээ

Өнөөдөр өглөөний 09:00 цагийн үед Орхон аймаг буюу Эрдэнэт хотын нутаг дэвсгэр дээр зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийн газар цагдаагийн албан хаагчид шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд одоогоор хүний амь эрсэдсэн талаар ямар нэг тодорхой мэдээлэл гараагүй байна. Ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэнээс үүдсэн ба хоёр тээврийн хэрэгсэл хүчтэй мөргөлдөж замын хажуу руу унасан байна.

Урин дулааны улирлын үeд хүмүүс амралт, жуулчны газар, гол ус  болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, анхаарал болгоомжоо сулруулснаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.  энэ оны эхний  хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтжээ.