Япончууд хүний яриаг найман орны хэлээр орчуулдаг амны хаалт бүтээжээ

Япончууд хүний яриаг найман орны хэлээр орчуулдаг амны хаалт бүтээжээ

Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагууд юун түрүүнд зөвлөж буй. Тэгвэл Японы “Donut Robotics” компани энгийн нэг амны хаалт бус найман орны хэлээр таны яриаг хөрвүүлж чадах амны хаалтыг бүтээж, технологийн салбарт хувьсал хийгээд байна.

“C-Face Smart” амны хаалт нь таны хэлийг найман орны хэлээр хөрвүүлэхээс гадна дуу хоолойн өнгийг өөрчилж харилцаж буй хүндээ илүү тод сонсгож чадах гэнэ. Энэхүү амны хаалтыг ашиглахын тулд та өөрийн ухаалаг утсанд тусгай аппликейшин татаж, утастайгаа Bluetooth-ээр холбох юм. 

Ингэснээр Япон, Хятад, Солонгос, Вьетнам, Индонез, Англи, Испани, Франц хэлээр өөрийн яриаг орчуулах боломжтой. “Donut Robotics” компани анх хүний яриаг олон орны хэлээр хөрвүүлдэг робот зохион бүтээж  онгоцны буудлуудад ашиглах зорилготой байсан ч коронавирусийн улмаас олон улсын нислэг хүнд байдалд орсон тул ийнхүү өөрчилж амны хаалтад суурилуулжээ.

Ийнхүү тэд уналтаас босож шинэ бизнесээ танилцуулсны дараа ердөө 37 минутын дотор 28 сая иен (265,000 доллар)-ий ашигтай ажилласан байна.Одоогоор “Donut Robotics” компанийг үүсгэн байгуулагч Оно бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргахаас татгалзаж эхний ээлжид дотоодоо 5000-100000 маск үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.  Маскны үнэ 40-50 доллар байх бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сараас гадаад зах зээлд гаргана гэжээ.

Эх сурвалж: CNN