УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох шүүх хурлыг өнөөдөр товлоно

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох шүүх хурлыг өнөөдөр товлоно

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд эхлэх юм.

Түүнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал үүсгэж, жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд олгосон, мөн өөрийн хамаарал бүхий компанид тэрбумын зээл авсан зэрэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлсэн юм.