Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хашаа руу унаж, хөлөө нэвт сүлбүүлжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хашаа руу унаж, хөлөө нэвт сүлбүүлжээ

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Орхон”-ы наймдугаар гудамжинд “Зэндмэнэ суварга” ХХК-ийн харуул 57 настай Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харуулын байрнаасаа гарч байгаад төмөр хашаа руу унаж баруун хөлөө хашааны төмөрт сүлбүүлжээ.

Ослын дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км зам туулан очиж хоёр метр өндөр тулгуур дээрх харуулын байрнаасаа төмөр хашаан дээр баруун хөлөө нэвт хатган унасан Б-г аварч НЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ