У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Нэгдсэн Монгол” ТББ-ын гишүүд амралтын өдөр уулзаж бэсрэг наадам зохион байгуулжээ

У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Нэгдсэн Монгол” ТББ-ын гишүүд амралтын өдөр уулзаж бэсрэг наадам зохион байгуулжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Нэгдсэн Монгол” ТББ-ын гишүүд өнгөрсөн бямба гаригт уулзаж бэсрэг наадам зохион байгуулжээ.

Тус ТББ нь төрийн албан хаагчид болон урлаг, спорт, зэвсэгт хүчин гээд салбар, салбарын төлөөллөөс бүрддэг бөгөөд мянгат, зуут, аравтын системээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэднийг сонгуулийн үеэр дээрх системийн зохион байгуулалтад орж ажиллах зорилготой гэх мэдээлэл бий. Тус ТББ-ын анхны уулзалт нь 2018 оны намар Гачууртад зохион байгуулагдсан. Харин хоёр дахь уулзалт нь өнгөрсөн бямба гаригт болж спортын тэмцээн зохион байгуулан, дуулж хуурдан өнгөрөөжээ.