Халдварын голомт байсан Хубэй мужаас БНСУ-руу зорчих хөдөлгөөнийг нээнэ

Халдварын голомт байсан Хубэй мужаас БНСУ-руу зорчих хөдөлгөөнийг нээнэ

Өмнөд Солонгост сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ухань хотын Хубэй мужаас зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ.Тус улс өнгөрсөн хоёрдугаар сарын 4-өөс эхлэн халдварын голомт болж байсан Хубэй муж руу зорчсон гадаадын болон тус мужид амьдардаг иргэдэд хилийн хориг тавиад байсан юм.

Энэ талаар Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн дэд сайд Ким Ганлип “Хубэй мужид сүүлийн үед халдварын тохиолдол бүртгэгдээгүй учир бид хилийн хязгаарлалтаа цуцалж байна” гэжээ.

Харин Хятад улс өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Солонгосын оюутнууд болон Хубэйд хөдөлмөр эрхэлдэг иргэдээс шинжилгээ авч халдваргүй гэдгээ баталсны дараагаар нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан. БНХАУ өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн гадаадын иргэдэд хилийн хориг тавьж эхэлсэн юм. Тэгвэл Өмнөд Солонгос нь Хятад руу нэвтрэх хоригийг нь цуцалсан анхны гадаадын орон болжээ.

Эх сурвалж: Koreantimes