Монголын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь хөрсний доройтолд өртжээ

Монголын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь хөрсний доройтолд өртжээ

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь хөрсний доройтолд өртсөн бөгөөд үүний 47 хувь нь хүний үйл ажиллагааны нөлөөтэйгөөр сүйдсэн хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймээс тэд байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг хангах зорилготой “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Уг арга хэмжээ нь аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.