ОХУ коронавирусийн халдварын вакцин гаргаснаа дэлхий даяар албан ёсоор зарлалаа

ОХУ коронавирусийн халдварын вакцин гаргаснаа дэлхий даяар албан ёсоор зарлалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ коронавирусийн халдварын вакциныг гаргасан дэлхийн анхны улс болж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Путин өөрөө болон түүний охин нь вакцинд аль хэдийн хамрагдаж, тариулсан байна.

Вакциныг хийлгэсний дараа түүний охин бага зэрэг халуурч эхэлсэн ч дараагийн өдрөөс тогтворжиж эхэлсэн байна. Удалгүй вирусийн эсрэг бие дархлаанд нь тогтож эхэлжээ.

Одоогоор түүний хоёр охин болох Мария, Катерина нарын хэн нь вакцин хийлгэсэн нь тодорхойгүй байгаа аж.Энэхүү вакцин нь туршилтын явцад бүхий л шаардлагуудыг хангасан төдийгүй ойрын хоёр сарын хугацаанд нийлүүлэгдэж эхлэх гэнэ. TACC агентлагийн мэдээлж буйгаар вакцины эмнэл зүйн туршилт дууссан бөгөөд шаардлагатай бичиг баримтуудыг хангахаар ажиллаж байна гэлээ. Вакцинд Оросын эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон багш  нар, бусад эрсдэлтэй бүсэд ажиллаж буй хүмүүс хамгийн түрүүнд вакцинд хамрагдана юм байна. 

Эх сурвалж: CNBC, DW




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө