"Их шүүдэргэнэ" эмийн сан торгуулжээ

"Их шүүдэргэнэ" эмийн сан торгуулжээ

НМХГ Баянгол дүүрэгт байдаг “Их шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их шүүдэргэнэ” эмийн санд хяналт шалгалт хийсэн байна.

Тус эмийн сан хүчингүй жороор эм олгосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд шалгалтын явцад илэрсэн аж. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, тус эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүлжээ.