Хөлбөмбөгийн алдартай тоглогч Роналдино Парагвайн шоронд хоригдож байна

Хөлбөмбөгийн алдартай тоглогч Роналдино Парагвайн шоронд хоригдож байна

Бразилийн алдарт Барселона багтай хамт таван жилийн хугацаанд Европын хөлбөмбөгийн түүхийг гэрэлтүүлсэн алдарт хөлбөмбөгчин Роналдиньо.

2000-аад оны туршид Бразилчууд хөлбөмбөгийн ертөнцийг байлдан дагуулж байв. Роналдиногийн хувьд 2011 онд 30 настай Миланаас буцаж ирсний дараа түүхэн Копа Либертадоресыг хожиж, Арабын реалити шоу, Оросын супермаркетуудын сурталчилгаанд тоглож байжээ. Холливудын Жан-Клод ван Даммтай хийсэн кино ч гарав.

Харин тэрээр энэ жил 40 насныхаа төрсөн өдрийг Парагвайн шоронд өнгөрүүлжээ. Амьдралын хувьд Роналдиньо хэзээ ч олны анхаарлын төвөөс гарч байсангүй. Гэхдээ түүнд одоо тулгараад байгаа нөхцөл байдал өмнө нь гарч байсан зүйлээс хамаагүй ноцтой юм.

Учир нь Барселоны од асан Роналдиног Парагвай улсын хууль сахиулах байгууллагууд мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн түүнийг шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ. Мөрдөгчид Роналдинио болон түүний менежерээр ажиллаж байгаа төрсөн ах Роберто дэ Ассис нарын гар утсан дахь захидал болон баримт бичгүүдийг шалгахаас ажлаа эхлэнэ гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.

Роналдино ахынхаа хамт Парагвай улс руу хуурамч гадаад паспорт ашиглан нэвтэрсэн бөгөөд одоогоор тэндээ саатуулагдаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа шинэ шатанд шилжсэн тул шүүх хуралдаан болох хүртэл суллагдахаар гаргасан хүсэлтийг нь цуцлаад байна.

Хэргийг шалгах ажиллагааг удирдаж буй прокурор Осмар Легал “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа Роналдино, Роберто нарыг Парагвайн нийслэл Асуньсон хотын нисэх онгоцны төв буудалд угтаж авсан бизнес эрхлэгч эмэгтэй Далиа Лопез тэдэнтэй ямар харилцаатай болохыг шалгаж байгаа бөгөөд тэр эмэгтэй мөнгө угаах гэмт хэргийн хамсаатан байж болзошгүй гэжээ. Роналдинио болон энэ гэмт хэрэгт холбоотой байж болох бусад хүмүүсийг ч мөн бид шалгах хэрэгтэй байгаа гэж нэмж хэлэв. Тэд хуурамч баримт бичиг бүрдүүлэн, түүнийгээ ашиглан хил нэвтэрсэн нь илэрсэн бөгөөд хууль бус худалдаа болон хөрөнгө оруулалтад дээрх хуурамч баримт бичгүүдийг ашиглаж байсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Марко агентлагийн мэдээлснээр Роналдиниогийн хил нэвтэрсэн паспорт дээр бичигдсан төрсөн газар, огноо, овог нэр нь ямар нэг асуудалгүй байсан боловч иргэншлийг нь Парагвай улс гэж бичсэн нь зөрчилтэй байжээ.

Бямба гарагт шүүх хурал болох хүртэл цагдан хорих шийдвэрийг шүүхээс хэвээр үлдээсэн байна. Роналдинио Парагвай улсын эмзэг бүлгийн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг сайн үйлсийн сангаа сурталчилах болон өөрийн бичсэн “Амьдралын суу билиг” нэртэй номыг танилцуулах зорилгоор тус улсад иржээ. Роналдино Бразилийн Засгийн газарт татварын болон торгуулийн нийтдээ 2 сая гаруй еврогийн өртэй бөгөөд өнгөрсөн зун түүний 57 үл хөдлөх хөрөнгө болон Бразил, Испанийн гадаад паспортуудыг тус тус хураан авсан юм.

Роналдино Порто Алегро хотод байрлах өөрийн нуурын байшиндаа зөвшөөрөлгүйгээр усан онгоцны зогсоол барьж 2,2 сая еврогоор торгуулсан талаар орон нутгийн хэвлэл болох Фола дэ Сао Паулаас мэдээлж байсан.

Түүний тоглолтын карьерыг харч, урам зориг авч явсан хүмүүсийн хувьд шоронд орохыг харахад хэцүү байв. Тэрээр талбай дээр байхдаа хүмүүст үргэлж баяр хөөрийг бэлэглэдэг байсан тул хамгийн сүүлийн тоглолтыг үзэхэд харамсалтай байна.

Роналдиньо Парагвайн ABC сонинд өгсөн ярилцлагадаа "Бичиг баримт хууль ёсны бус байгааг олж мэдээд бид маш их гайхсан. Бүх амьдралынхаа турш би аль болох мэргэжлийн байхыг хичээж, хөлбөмбөг тоглож буй хүмүүстээ баяр баяслыг авчирсан. Энэ байдлаас бид аль болох хурдан гарах болно гэж найдаж байна” хэмээн ярьжээ. Прокурорууд есдүгээр сарын 6 хүртэл мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэх ажээ.