Сайд Н.Энхтайван Саудын Арабд байгаа 6 монгол иргэнийг авчрах тусламж хүсчээ

Сайд Н.Энхтайван Саудын Арабд байгаа 6 монгол иргэнийг авчрах тусламж хүсчээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны наймдугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярьжээ.

Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд холбоо харилцаа тогтоох зэрэг асуудлаар ярилцлаа.

Энэ үеэр сайд Н.Энхтайван шинэ коронавируст цар тахалтай холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Арабд байгаа 6 монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Харин нөгөө талаас манай иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам