Монгол банк: Нөлөө бүхий банкуудад дампуурах эрсдэл үүсээгүй

Монгол банк: Нөлөө бүхий банкуудад дампуурах эрсдэл үүсээгүй

Өчигдөр Аудитын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис нийгмийн даатгалын сангаас мөнгө байршуулсан хоёр ч банк дампуурах эрсдэлтэй байгаа талаар мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монголын банкны салбарт 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа чухал салбар. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс гурав дахин том. Энэ салбараас Монгол Улсын эдийн засаг тэтгэгдэж явдаг. Монголд системийн нөлөө бүхий таван банк байдаг бөгөөд банкны системийн 85 хувийг эзэлдэг. Өчигдөр аудитын байгууллагын төлөөлөл хоёр банк асуудалд орсон талаар мэдээлэл хийсэн байна. Таван том банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа" гэлээ.