А.Амбасэлмаа: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж 2,800 гр охинтой болсон

А.Амбасэлмаа: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж 2,800 гр охинтой болсон

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрээр "Наймдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул 750 хүнд шинжилгээ хийсэн. 750 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

  • -Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ,
  • -Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ,
  • -Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,
  • -Орхон аймагт, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ,
  • -Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ
  • -ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ
  • -Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд коронавирус илрээгүй.
  • -Мөн тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,
  • -Орхон аймагт тусгаарлагдсан 77,
  • -Дарханд тусгаарлагдсан 58,
  • -Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ,
  • -Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • -Сэлэнгэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 2
  • -Баруун хараад 7 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, сувиллын ажиглалтад шилжсэн байна. Тэд 27, 22, 31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид юм. Ингэснээр Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн 298 тохиолдлын 281 нь бүрэн эдгэрээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж буй бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр иргэн хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Түүнчлэн "Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо" гэж мэдээллээ.