Бууны 49,000 ширхэг сумыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Бууны 49,000 ширхэг сумыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

Хилээр их хэмжээний сум нэвтрүүлэх гэж байгаад гаалийнханд “гардуулжээ”. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-аас “А” ХХК-нийн нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49 мянган ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ.

Үүнийг  гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.