Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 20-22 градус дулаан байна

Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 20-22 градус дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зарим газраар усархаг бороо орно.

Салхи 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шилжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.