Японд 850 мянга орчим хүн нүүх зөвлөмж хүлээж авчээ

Японд 850 мянга орчим хүн нүүх зөвлөмж хүлээж авчээ

Ширүүн бороо орж, үеэр болж, хөрсний гулгалт үүсэх эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор Японы Кагошима, Эхимэ болон Кумамото мужийн 850 мянга орчим оршин суугч эрх баригчдаасаа нүүх зөвлөмж хүлээн авсан тухай телевизийн NHK суваг мэдээлжээ.

Кюшю арлын өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсэх эрсдэл эрс нэмэгджээ. Зарим нутагт 700 миллиметр хур тунадас унасан байна. Сүүлийн 24 цагийн дотор гэхэд Кагошима мужид 190 миллиметр хур тунадас оржээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр, ойрын өдрүүдэд Кюшю арлын өмнөд болон хойд хэсэгт 150 миллиметр, харин Эхимэ муж оршдог Сикоку аралд 80 орчим миллиметр хур тунадас орох төлөвтэй байна. Пүрэв гарагийн өглөө гэхэд Кюшю аралд 300-400 хүртэл миллиметр хур тунадас унана. Ширүүн бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас ялангуяа доворхог, уулархаг газрын оршин суугчид хөрсний гулгалтад өртөх эрсдэлтэй байгаа бөгөөд суурин газруудын орц, гарц боогдож, зам, гүүр, байшингууд нурангид даруулж болзошгүй байна.