Ливаны дэлбэрэлтэд буруутай этгээдэд цаазаар авах ял оногдуулж магадгүй гэв

Ливаны дэлбэрэлтэд буруутай этгээдэд цаазаар авах ял оногдуулж магадгүй гэв

Энэ сарын 4-нд Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 170 гаруй хүн амиа алдаж, хотын барилгуудын тал орчим хувь нь сүйдсэн билээ.

Дэлбэрэлт агуулахад зургаан жилийн туршид хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитратаас үүссэн гэж Ливаны эрх баригчид мэдээлсэн билээ.

Тэгвэл энэхүү дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагааг Ливаны шүүгч Фади Савван явуулж байгаа юм байна. Байцаалт явуулсны дараа түүний тушаалаар боомтын ерөнхий захирал Хасан Крейтем, Гаалийн албаны дарга Бадри Дахер зэрэг 19 албан тушаалтныг баривчилжээ. Олон улсын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Ливаны хуульч Бушра Халилийн хэлснээр, гэм буруутай этгээдэд цаазаар авах ял оногдуулж магадгүй гэжээ.

Эх сурвалж:TASS