Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “улаан хивс” дээр алхаж шүүмжлэлд өртөв

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “улаан хивс” дээр алхаж шүүмжлэлд өртөв

Энэ оны тавдугаар сарын 25 ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор Засгийн газрын дөрөв буюу түүнээс багагүй сайд нь УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар гүйцэтгэж болох бол, бусад сайдуудыг гаднаас Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх эрхтэй болсон. 

Энэ дагуу эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан гэх эрхэм томилогдсон. Тэрээр сайд болсныхоо дараа яамны төлөвлөгөөт хуралдаа суухгүй, ажлаа мэдэхгүй байна гэж зарим нэг шүүмжлэлд өртөж байв.  Харин тэрээр саяхан НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордиц, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын хүмүүстээ Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ алаг таших эмч нарын дундуур улаан хивс дээгүүр алхсан нь олны шүүмжлэлд өртөөд байна.