ВИДЕО: Ц.Цэрэнболдын тоглосон “Fall of a Kingdom” киноны албан ёсны трейллэр цацагджээ

ВИДЕО: Ц.Цэрэнболдын тоглосон “Fall of a Kingdom” киноны албан ёсны трейллэр цацагджээ

Монгол жүжигчин Ц.Цэрэнболдын гадаад уран бүтээлчидтэй хамтран тоглосон “Fall of a Kingdom” киноны албан ёсны трейллэр цацагджээ. “Fall of a Kingdom” буюу “Хаанчлалын уналт” кино нь Америкийн алдарт зохиолч Хилари Беллийн анхны роман бөгөөд өмнө нь “Дөл” нэртэйгээр гарч байжээ. Адал явдалт, уран зөгнөлт төрлийн энэхүү кинонд Украйны алдарт жүжигчид тоглосон бөгөөд найруулагчаар нь Фред Арроусмит ажиллажээ. Фред Арроусмит  бол "The Silence Kingdom, “Fall Illandrieal and the Birds in Sky" зэрэг киногоороо алдартай найруулагч, зохиолч юм.