Хувьцааны дансаа банкныхаа данстай холбосон иргэдийн мөнгө автоматоор орно

Хувьцааны дансаа банкныхаа данстай холбосон иргэдийн мөнгө автоматоор орно

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд хувьцааны мөнгө хэрхэн, яаж орох тухай асуулт их байна.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө үнэт цаасны данс нээлгэж, өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулсан иргэдийн Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дахь үнэт цаасны дансанд байршиж эхэллээ. Ногдол ашгийн мөнгөнөөс ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн дагуу 10 хувийн татварыг суутган байршуулсан байна.

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс иргэдийн банкны данс руу автоматаар шилжүүлэг хийгдэнэ. Үнэт цаасны данс нээлгэж банкны дансаа холбосон иргэдийн зүгээс шалтгаалах өөр зүйл байхгүй тул түр хүлээхийг иргэдээс хүсэж байна.

“Гүүдсек” ҮЦК-ийн харилцагчид Гүүдсек Тусламж фэйсбүүк хаягт хандан мессежээр бүртгүүлсэн арилжааны банкны дансаа шалгах, засах боломжтой. Хэрэв та онлайнаар үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл Гүүдсек Үнэт Цаасны Компани фэйсбүүк хаягт хандан мессеж илгээж шуурхай нээлгэх боломжтой юм.