Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй

Д.Сумъяабазар: Би хотын дарга болохгүй

Ирэх сарын 15-ны өдөр болох орон нутгийн сонгуульд эрх баригч МАН-ыг удирдаж орох Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "Хотын дарга болохгүй. Нүх болгонд ордог оготно би биш" хэмээн мэдэгджээ. Угтаа бол МАН уг сонгуульд ялалт байгуулбал нийслэлийн намын дарга нь хотын дарга болох ёстой.  

Гэтэл тэрбээр уг албан тушаалаас татгалзсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазар нь сүүлийн үед орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх мэдлээс болж намын удирдлагуудтайгаа таарамж муутай байгаа юм.

Тэрбээр өөрийн хүмүүсийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэн ялалт байгуулж, Хотын даргын томилгоонд голлох үүрэгтэй оролцох сонирхолтой байгаа бол нөгөө талд ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс тэр өөр "зураг зуран" ажиллаж байгаа гэх. 

Харин Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгуульд бусад намтай эвсэж оролцохгүй ч хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа аж. Тус нам Хотын даргад хэнийг дэвшүүлэхээ одоогоор тодруулаагүй байгаа гэж мэдэгдлээ. 

Мөн тус сонгуульд Хөдөлмөрийн үндэсний нам болон бие даагчид /нэгдэн/ оролцохоо мэдэгдсэн билээ.