“Хаадын тоглоом“ киноны баг харь гаргийнхны тухай шинэ цуврал бүтээнэ

“Хаадын тоглоом“ киноны баг харь гаргийнхны тухай шинэ цуврал бүтээнэ

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа дэлхий нийтийг шуугиулсан “Game of thrones” буюу “Хаадын тоглоом” цувралын киноны найруулагч Дэвид Бениофф, Дэниэль Бретт Уайс нар “Нетфликс”-т зориулан цоо шинэ цуврал бүтээхээр ажиллаж эхэлжээ.

Шинэ цуврал нь Хятадын алдарт  зохиолч Лю Цисиний “Гурван биений даалгавар” хэмээх гурамсан зохиолоос сэдэвлэсэн бөгөөд, хар гаригийнхны харилцааны талаар өгүүлэх аж. Кино одоогоор зохиол бичих шатандаа явж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, Д.Бениофф, Д.Уайсс нар өнгөрсөн жилийн аравдугаар сард Дисней компаниас санал болгосон “Оддын дайн” кино төсөлд ажиллах урилгаас татгалзсан юм. 

Эх сурвалж: AFP