Өнөөдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн автозамын ачааллыг харгалзан үзэж, тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах захирамж хэрэгжихээр болсон. Дээрх бүсчлэл  амралтын өдрүүдэд буюу бямба, ням гаригуудад үйлчлэхгүй юм.

Дашрамд дурдахад, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээс

  • 1 дугаараар төгссөн 54,606
  • 6 дугаараар төгссөн 54,697
  • 2 дугаараар төгссөн 54,917
  • 7 дугаараар төгссөн 55,125
  • 3 дугаараар төгссөн 54,909
  • 8 дугаараар төгссөн 55,633
  • 4 дугаараар төгссөн 54,997
  • 9 дугаараар төгссөн 55,571
  • 5 дугаараар төгссөн 55,413
  • 0 дугаараар төгссөн 55,517 ширхэг тээврийн хэрэгсэл байна. Үүнээс сондгой тоогоор төгссөн нь 275,624,  тэгш тоогоор төгссөн нь 275,761 ширхэг  тээврийн хэрэгсэл байна.