ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-аас шалгаж эхэлжээ

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-аас шалгаж эхэлжээ

АТГ-аас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Д.Гэрэлд ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нууцаар тагнаж, чагнасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн түүнтэй хамт ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагааны хоёр ажилтныг шалгаж байгаа гэнэ. 
 
Мөн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй холбоотой бас нэгэн асуудал сөхөгдөөд байгаа. Тодруулбал, Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий сэтгүүлчид мөнгө төлж, бусдын тухай бичүүлдэг байсан нууц бичлэгийг задална гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдээд байгаа билээ.