А.Навальныйн багийн гишүүд руу багтай этгээд үл мэдэгдэх химийн бодис шиджээ

А.Навальныйн багийн гишүүд руу багтай этгээд үл мэдэгдэх химийн бодис шиджээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн багийн оффис руу өчигдөр /2020.09.09/ багтай этгээд халдаж, шар өнгийн хурц үнэртэй, үл мэдэгдэх химийн бодис шиджээ. Химийн бодсонд багийн гурван гишүүн хордсон хэмээн Навальныйгийн Сибирь дэх багийн төслийн менежер Ольга Гусева CNN-д мэдэгдсэн байна. Түүнчлэн хордсон гишүүдэд толгой эргэх, татах, дотор муухай болох зэрэг шинж тэмдэг илрэн эмнэлгийн тусламж авчээ. Багтай этгээдтэй нэг хүн хамт байсан бөгөөд  хаалгыг онгойлгож өгсний дараа хараалын үг хэлж шидсэн хэмээн гэрчүүд хэлж байлаа.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Эх сурвалж:CNN




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө