ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмет Язал болон “ТИКА” Олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Турк улстай хөгжүүлж буй харилцаагаа өргөтгөж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Харин БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал Турк, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг дурдаад чухал төсөл, хөтөлбөрүүдийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ онцлон дурдлаа.

“ТИКА” олон улсын байгууллагаас нийслэл хотод тэр дундаа Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийг цаашид улам өргөтгөн хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, шат дамжлагыг бууруулах, асуудлыг шийдвэрлэх гарц олоход хамтран ажиллахаа Турк улсын Элчин сайд илэрхийллээ.




Улаанбаатарт 12 градус дулаан байна

18 цагийн өмнө

Шуурхай мэдээ