БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гэрээг сунгана

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийн гэрээг сунгана

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас тус улсад хөдөлмөрийн гэрээгээр (E-9 ангиллын виз бүхий) ажиллан гурваг жилийн болон дөрвөн жил 10 сарын хугацаа нь дуусч буй иргэдийн гэрээг сунгаж өгөхөөр болжээ.

Коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын хил хаагдах, нислэг зогсох зэрэг шалтгаанаар нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдад хөдөө аж ахуйн салбарт ажиллах “улирлын ажилтан”-аар бүртгүүлэн гурван сар ажиллах боломжийг олгохоор шийдвэрлээд байгаа юм. Дээрх шаардлагыг хангаж буй иргэд онлайн хэлбэрээр эсвэл өөрт ойр байрлалтай хөдөлмөрийн төвд энэ сарын 30-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой аж. 

Энэ удаагийн “улирлын ажилтан”-ын бүртгэлд хамрагдсанаар нутаг буцсаны дараа ажлын санал эхэнд авах, солонгос хэлний шалгалтад 10 оноо нэмж авах давуу талтай юм. Иймд гэрээний хугацаа дууссан, нутаг буцаж чадахгүй байгаа иргэд улирлын ажилтанд бүртгүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консул