Зээл өгсөн Н.Номтойбаяр ШОРОНД, зээлсэн байж болзошгүй М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар ОРДОНД оржээ

Зээл өгсөн Н.Номтойбаяр ШОРОНД, зээлсэн байж болзошгүй М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар ОРДОНД оржээ

УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд асан Н.Номтойбаяр хоёр шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял сонсоод буй. Учир нь түүнийг албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа ашиглан Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн 4тэрбум төгрөгийг төрийн өндөр албан тушаалтнуудад зээлсэн, нөлөөлд авсан хэрэгт голлон буруутгаж байна. Гэтэл Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн тус мөнгийг хачир дээрээ тухайн үеийн УИХ-ын гишүүд хувааж авсан байдаг.

Тодруулбал, Өнгөрсөн оны 11 дүгээр сард /2019.11/ Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэднийг хууль зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая төгрөг, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдуулж шалгасан гэдэг. Харин Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар “Нэр бүхий сайд тус сангийн мөнгийг тус гишүүдэд олго” /Н.Номтойбаяр/ гэж үүрэг өгч гэж мэдүүлэгтээ дурдсан учир Н.Номтойбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх. Ингээд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/”-гаас зээл  авсан компаниудыг шалгаж эхэлтэл УИХ-ын нэр бүхий 17 гишүүн тус сангаас 150-200 сая төгрөгийн зээл гаргахад нөлөөлсөн нь баримтаар нотлогдсон тухай мэдээлэл бий.

-ХЭДС-ААС УИХ-ЫН НЭР БҮХИЙ 13 ГИШҮҮН ЗЭЭЛ АВСАН, НӨЛӨӨЛСӨН
БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙВ-

Үндэсний шуудан сонины нэгэн дугаартаа ХЭДС-ийн зээл олголтод нөлөөлсөн байж болзошгүй УИХ-ын зарим гишүүдийн нэрсийг зарласан юм.

ҮҮНД: 

  1. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь “Сэрмүүн өнгө” компанид 50 сая, “Эгшиглэн магнай” компанид 50 сая, иргэн Б.Болорцэцэгт 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна.   
  2. УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь “Ээж Оюу Сайхан” компанид 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. 
  3. УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна. 
  4. УИХ-ынг ишүүн асан А.Ундрааиргэн Т.Жаргалсайханд 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.
  5. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг“Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-д 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байна. 
  6. УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмааиргэн Б.Тамирт 150 сая төгрөг зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй. 
  7. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат“ЛЭЦ” ХХК-д арьсан эдлэл, бэлэг дурсгалын үйлдвэрлэл хөгжүүлэхэд 158 сая төгрөг
  8. УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд асан Н.НомтойбаярДорнод аймаг дахь компанид 200 сая 
  9. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат“Алтансүм” компанид 150 саятөгрөг
  10. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн“Эко ааруул” ХХК-д 110 сая төгрөг
  11. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Чандмань эрдэнийн нөхөд” нөхөрлөлд 150 сая төгрөг
  12. УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир“Жигүүр богд” ХХК-д 100 сая төгрөг 
  13. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа“Хатуу төмөр” ХХК-д 150 сая төгрөгийг  шууд олгуулсан байх магадлалтай байна хэмээн мэдээлж байв. 

-М.ОЮУНЧИМЭГ, Б.САРАНЧИМЭГ НАРЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХЭН НЬ Ч Н.НОМТОЙБАЯРЫН ТАЛААР ДУУГАРСАНГҮЙ-

Эдгээр эрхмүүдээс өнөөдөр багагүй хүмүүс төрийн ордонд парламентын гишүүн хэмээх алдартай сууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нарын эмэгтэйчүүд, мөн Н.Цэрэнбат, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар нар юм.