ВИДЕО:Дэлбэрэлт болсон Бейрут хотод гал гарчээ

ВИДЕО:Дэлбэрэлт болсон Бейрут хотод гал гарчээ

Наймдугаар сарын 4-ны өдөр болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас Ливанчууд багагүй хохирол амсаад буй. Тэгвэл өчигдөр/2020.09.11/ дэлбэрэлт болсон Ливаны Бейрут хотод дахин гал гарчээ. Галын шалтгааныг урьдчилсан дүгнэлтээр савтай тос хадгалж байсан дугуйны агуулах шатсан хэмээн мэдээлсэн байна. Хотын оршин суугчдын өгсөн мэдээллээр галын утаа наймдугаар сард дэлбэрэлт болсон боомтоос гарч байсан гэнэ. Галын улмаас азаар хүний амь нас хохироогүй хэмээн гал унтраах албанаас мэдээлжээ.

Эх сурвалж:CNN




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө