“Huawei” компани өөрийн шинэ үйлдлийн системийг бүтээхээр ажиллаж байна

“Huawei” компани өөрийн шинэ үйлдлийн системийг бүтээхээр ажиллаж байна

БНХАУ-ын үүрэн телефон утасны үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч “Huawei” компани өнөөг хүртэл Андройд үйлдлийн системийг (Android OS) ашиглаж байгаа билээ.

Тэгвэл тус компани өөрийн гэсэн шинэ “Harmony OS” үйлдлийн системийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд ирэх 2021 оны аравдугаар сараас эхлэн ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.

Дашрамд дурдахад мэдээлэл, харилцаа холбооны 5G технологийн патентын дийлэнх хэсгийг “Huawei” болон Хятадын бусад компаниуд эзэмшдэг юм.

Эх сурвалж: BBC