Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн өнөөдөр НАМЗХ-ны ЕНБД болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн өнөөдөр НАМЗХ-ны ЕНБД болно

Эрх баригч намын дэргэдэх залуучуудын холбооны удирдлагын албан тушаалд өрсөлдөгчид олон, идэвхтэнүүд их. 

Ялагдсан намын залуучуудын холбоо нам гүм бол ялсан намын залуучуудын холбоо шоргоолжны үүр шиг бужигнаж, өөр хоорондоо өрсөлдөх аж. 

Өнөөдөр МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ ээлжит хуралдаанаа хийж ерөнхий нарийн бичгийг даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. 

Тодруулбал, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир төрийн албанд томилогдож буй учир түүний албан тушаалд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагвыг томилохоор болжээ. 

Б.Пүрэвдагвын хувьд НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон билээ. 

Тэрбээр 2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон ажээ. 

Б.Пүрэвдагва нь "Thank MAN" клубийг үүсгэн байгуулж “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй залууст дэмжлэг үзүүлдэг байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад олгогддог.