40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод зугатаажээ

40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироогоод зугатаажээ

2020.09.12-13-ны өдрүүдэд нийт 658 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 13 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хэлбэрээр нь авч үзвэл:

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8

- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-2

- Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн  байна.

2020.09.12-ны өдрийн 09 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р  баг “Хөх овоо” гэх газар /сумын төвөөөс хойш 18 км/ шороон замд Даюун маркийн Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч  34 настай, эрэгтэй Б-ын амь нас хохирсон.

2020.09.12-ны СХД-ийн 17 дугаар хороо Москвагийн гудамж, Хархорин захын хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хэн болох нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насын хохироож хэргийн газрын орхин явсан.

2020.09.13-ны 12 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3-р баг “Замчдын овоо” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ асфальтан замд чиргүүлийн холбоос салгаж байх үед хувийн эзэмшлийн Toyota Prado жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 69 настай, эрэгтэй Л-ыг дайрч амь насыг нь хохироосон.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж ажилласан байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 179 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна. Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг анхааруулж байна.