Улсын онцгой комисст хандивласан иргэдийн мөнгийг зарцуулж дуусчээ

Улсын онцгой комисст хандивласан иргэдийн мөнгийг зарцуулж дуусчээ

Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газарт 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр 3 тэрбум 519 сая 055 мянга 279.63 төгрөг цуглаж, бүгдийг зарцуулж дуусчээ.

Харин 11 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал Улсын онцгой комисст хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хуваарилсан байна. Одоогоор 1.6 тэрбум төгрөгийн бараа материал үлдээд байгаа аж.

Мөн гурван аж ахуйн нэгж байгууллага 800 толгой хонь хандивласнаас 500-г зарцуулсан. Үүнд 200-г нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд хандивласан бол үлдсэн 300 хонийг худалдан борлуулж, мөнгийг нь дансанд төвлөрүүлсэн гэж албаныхан танилцуулжээ.

Улсын онцгой комисст нийтдээ 7 тэрбум 680 сая 503 мянга 243. 63 төгрөг цугласнаас 5 тэрбум 985 сая 307 мянга 002.47 төгрөгийн зарцуулжээ. Одоогоор нийт нэг тэрбум 695 сая 196 мянга 241.16 төгрөг үлджээ.