УОК: Сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх санал гаргав

УОК: Сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх санал гаргав

Улсын онцгой комиссын өнөөдөр (2020.09.14)-ийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг өөрчилж, сургууль, цэцэрлэгийг энэ сарын 21-нээс эхлэн хэвийн горимд шилжүүлэх санал гаргажээ. Тиймээс Улсын онцгой комиссын саналыг өнөөдөр 14.00 цагаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Цар тахлын улмаас Засгийн газар нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоогоод буй. Улсын онцгой комиссын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн сунгасан билээ. Эл шийдвэрийн хүчинтэй хугацаа дуусах дөхөж байгаа тул хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.