Хоёр тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийг он дуустал Хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэв

Хоёр тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийг он дуустал Хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэв

Төсвийн тодотголд Хүүхэд харах үйлчилгээний зардалд зориулсан хоёр тэрбум төгрөгийг суулгуулсан хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ маргаашнаас /2020.09.14/ эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ.   

Улсын хэмжээнд 77 мянган 2-3 нас хүртэлх байгаа аж. Үүнээс 3000 хүүхэд л Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой аж. Эмэгтэй гишүүдийн төсөвт төвлөрүүлсэн хоёр тэрбум төгрөгөөр 3000 хүүхдийн асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. 

Мөн Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид байраа стандартын дагуу бэлдэж цэгцэлжээ. Одоогийн байдлаар 160 орчим Хүүхэд харах төв үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. 1000 гаруй хүүхэд харагч бий бөгөөд бүгд дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байна. 

Боловсролын яамнаас Хүүхэд харах үйлчилгээний стандартыг баталсны дагуу хүүхдийг аюулгүй тайван орчинд харах, сургуулийн өмнөх боловсролыг олгохоор ажиллаж байгаа гэж тус холбооноос мэдэгдлээ. 

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар энэ талаар “2 настай хамгийн эмзэг, дархлаа сул насан дээрээ яваа хүүхдийг хүлээж авна гэдэг утгаараа орчин нөхцөл, ариутгал, халдваргүйжүүлэлтэндээ цэцэрлэг шиг шаардлагуудыг тавиад явж байна. Нэг хүүхдэд ноогдох талбай 2.5мкв хэмжээтэй, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд ноогдох, нэг хүүхэд харах төвд 15-аас дээшгүй хүүхэд байхаар зохион байгуулалтыг хийж байна. Нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүдэд газар дээр нь очиж аюулгүй байдал, орчин  нөхцөлийг нарийвчлан үзсэний үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд энэ үйлчилгээг явуулна" гэж хэвлэлд ярьж байжээ.