Ц.Ганзориг: Хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 21-ээс хувийн болон улсын цэцэрлэгт авна

Ц.Ганзориг: Хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 21-ээс хувийн болон улсын цэцэрлэгт авна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хилийн хөл хориог аравдугаар сарын 31-ныг дуустал сунгасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр "Урлаг спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалт 9/16-наас хэвийн горимд шилжиж байна. Есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн ажиллана. Хэрэв цар тахлаас үүдэж нөхцөл байдал хүндэрвэл гэсэн болгоомжлолоор бэлэн байдлаа хангаж ажиллах юм"  гэлээ.

Тодруулбал, хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 21-ны өдрөөс эхлэн улсын болон хувийн цэцэрлэгт хүлээж авахаар болжээ. Тиймээс цэцэрлэгүүд бэлтгэлээ хангаж хүүхдийг масктай гарыг нь ариутгаж хүлээн авах аж. 

Мөн хилээ нээхгүй, зөвхөн чартер нислэг үйлдэж иргэдээ авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж. эх орондоо ирсэн иргэд тусгаарлалтын хугацаа 35 хоног буюу тусгаарлах байранд 21, гэртээ 14 хоногт тусгаарлалтад байгаа. Үүний гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болжээ.