Японы эрх баригч намаас Шинзо Абегийн орыг залгамжлах хүнээр Ёшихидэ Сугаг сонголоо

Японы эрх баригч намаас Шинзо Абегийн орыг залгамжлах хүнээр Ёшихидэ Сугаг сонголоо

Японы засгийн эрх баригч нам Ёшихидэ Сугаг Шинзо Абэг залгамжлах шинэ удирдагчаар сонгосноор зарлалаа. Ингэснээр тэрээр дараагийн Ерөнхий сайд болох нь тодорхой болж байгаа юм.

Ёшихидэ Суга нь өдгөө 71 настай бөгөөд Засгийн газрын тэргүүний нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Түүнийг Шинзо Абэгийн ойрын холбоотон гэж үздэг бөгөөд түүний үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг нь үргэлжлүүлэх нэгэн гэж эрх баригч намын гишүүд үзжээ.

Шинзо Абе удаан хугацаанд бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн улмаас өнгөрсөн наймдугаар сард үед биеийн байдал нь огцом муудан албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан билээ.

Эх сурвалж: BBC