Өнөөдөр дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай онгоц өнөөдөр/2020.09.16/ 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:09 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, хоёр нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаан гэсэн ангилалд багтжээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.