Б.Болороо: Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийнхаа нэрийг цэвэрлэж чадлаа

Б.Болороо: Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийнхаа нэрийг цэвэрлэж чадлаа

Одоогоос жил гаруйн өмнө иргэн Б.Болороогийн нөхөр Б нь лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргаснаар албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр/2020.09.17/ уг хэргийн шүүх хурал болж, шүүхийн шийдвэр нэхэмжлэгч Б.Болороогийн талд гарчээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийнхаа нэрийг цэвэрлэж, сүнсийг нь амрааж чадлаа.Бүтэн жил 3 сарын турш ханийнхаа амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа. Энэ хугацаанд хэчнээн шөнийг нойргүй хонож, хэчнээн өдрийг сэтгэл түгшин, хэчнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хүн мэдэхгүй, маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа. Хамгийн гол нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-ий захирал Б.Хишигдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар ч маргах зүйлгүй байсан, дээрээс нь чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо...” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө