“Киа Моторс” коронавирусийн халдварын улмаас хоёр үйлдвэрээ хаалаа

“Киа Моторс” коронавирусийн халдварын улмаас хоёр үйлдвэрээ хаалаа

“Киа Моторс” компани коронавирусийн дэгдэлтээс болж БНСУ дахь хоёр үйлдвэрээ түр хугацаагаар хаасан тухай "Ёнхап" агентлаг мэдээллээ.

Корпорацийн төлөөлөгчийн мэдээлснээр Гванмён хотод байрладаг хоёр үйлдвэрийн найман ажилчнаас коронавирус илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан лхагва гарагийн орой/2020.09.16/ үйлдвэрүүдийн ажлыг түр зогсоож, зургаан мянган ажилтнаа гэрт нь буцаажээ.

Компани хорио цээрийн байгууллагын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа үйлдвэрүүдийн ажлыг сэргээх шийдвэр гаргах юм байна. “Киа Моторс” компани Өмнөд Солонгостоо найман үйлдвэртэй бол Хятадад гурав, АНУ, Словак, Мексик, Энэтхэгт тус бүр нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг аж.