Тусгай үүргийн нислэгт багтсан иргэд явах хугацаагаа хойшлуулж буй нь хүндрэл учруулж байна гэв

Тусгай үүргийн нислэгт багтсан иргэд явах хугацаагаа хойшлуулж буй нь хүндрэл учруулж байна гэв

Манай улсаас АНУ-д сууж буй Элчид сайд Ё.Отгонбаяр өөрийн твитер хуудсандаа тусгай үүргийн нислэгт багтсан иргэд явах хугацаагаа хойшлуулж байгаа нь нислэгийн төлөвлөлтөд хүндрэл учруулж байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, “иргэд нислэгийн суудал авсан хойноо “дараа сарынхаар явъя” гэх мэт асуудал ярьж байгаа нь чартер нислэгийн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иймээс явах өдрөө эртнээс төлөвлөж ЭСЯ-нд мэдэгдэж байхыг хүсье” гэж бичжээ.

Харин иргэдийн зүгээс “нислэгт багтсан тухай эрт мэдэгдээгүйгээс болж тулгамдан, ажлаа зохицуулж амжихгүй байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.