Хятадад коронавирусийн дөрвөн вакцины эмнэлзүйн туршилтын III үе шатыг эхлүүлжээ

Хятадад коронавирусийн дөрвөн вакцины эмнэлзүйн туршилтын III үе шатыг эхлүүлжээ

БНХАУ-д одоогоор коронавирусийн 11 вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байна. Эдгээрээс дөрвөн вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат эхэлсэн болохыг тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жиган Бээжин мэдэгдлээ.

Тэрээр "БНХАУ коронавирусийн талаарх мэдээллийг ДЭМБ-д цаг тухайд нь дамжуулсан нь дэлхийн эрдэмтдэд судалгаа шинжилгээ хийх, эм бэлдмэл боловсруулах чухал үндэс суурийг тавьсан. Одоо дэлхийн олон оронд вакцин гаргаж авахаар шамдан ажиллаж байна. Бид ч энэ онд багтан вакцин гарган авах болно" гэжээ. 

Эх сурвалж: TASS